
ЦЕГ-ын харьяа Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс дээр нэмэгдсэн өртөгийн падаантай холбоотой хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Хий бичилт хийгдсэн, нэмэгдсэн өртөгийн албан падаан худалдан борлуулсан 78 аж ахуй нэгжээс нэмэгдсэн өртөгийн албан падаан худалдан авч, татвар төлөхөөс зайлхийсэн 3559 аж ахуй нэгж байгаа аж. Эл хэрэг 175 сая 450 мянган төгрөгнөөс дээш хохиролтой байгаа бөгөөд Эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Улмаар хариуцлага хүлээлгэх боломжтой 886 аж ахуй нэгж, нэмэгдсэн өртөгийн падаан дээр 7673 аж ахуй нэгжид эрүүгийн хариуцлага хүлээлгэн, татварыг нь төлүүлэхээр дээрх байгууллагуудын нэрсийг ТЕГ хүргүүлээд байна.
Монгол Улсын Засгийн газраас нэмэгдсэн өртөгийн албан татварын өр төлбөртэй холбоотой асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэгдсэн болон энэ чиглэлээр шалгагдаж байгаа хэрэг зөрчилд татварын өр төлбөрөө бүрэн барагдуулсан тохиолдолд хуульд заасан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох арга хэмжээ авах чиглэл өгсөний дагуу энэ сарын 25-ны байдлаар мөрдөн байцаалтын шатанд нийт 251 аж ахуй нэгжээс 16.5 тэрбум төгрөгний хохирлыг нөхөн төлүүлсэн байна. Харин найман аж ахуй нэгжид мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа гэв.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)