
Өчигдөр цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн гэмт хэрэг, зөрчлийн 1622 дуудлага, мэдээлэл шалгагдаж, гэмт хэргийн шинжтэй 40 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж, 30 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд золгүй байдлаар нас барсан 5, хулгайлах 9, танхайрах 7, дээрэм 1, булаалт 1, хүчиндэх 1, залилан 1, зам тээврийн хэрэг 12, гэмтсэн хүн 13, осол 13 бүртгэгдсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/