
УМБГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга дэд хурандаа Б.Батзоригоос "Жаст"-ын Ш.Батхүүгийн хэрэгт ямар хүмүүсийг холбогдуулан шалгаж байгаа тодруулахад ""Жаст”-ын захирал байсан Ш.Батхүүгийн хэрэгт Төрийн албан хаагчдаас Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирал асан Т.Ганболд, ТӨХ-ны даргаар ажиллаж байсан Д.Сугар нарыг холбогдуулан шалгаж байгаа. Одоогийн байдлаар Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрх яригдаад байгаа учир Д.Сугар албан ёсоор ирж мэдүүлэг байцаалт өгсөн зүйл байхгүй. Харин Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Т.Ганболд гэдэг хүнтэй холбоотой асуудал манай дээр шалгагдаж байгаа. Хэргийг шалгах явцад 10 сая төгрөг дансаар орж ирсэн байгаа. Энэ мөнгө ямар учиртай болохыг тогтоохоор мөрдөн байцаалтыг явуулж байна. Гэхдээ энэ ажиллагааг харьяалалын дагуу Дарханы цагдаагийн байгууллагад шилжүүлж, эрүүгийн хэрэг үүсгэн тусгаарлан шалгаж байгаа" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/