Хятадын үе үеийн удирдагчдын хүүхэлдэй хувилбарыг харуулсан үзэсгэлэн Ханжоуд 10 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Одоогийн удирдагч Ши Жин Пиний хэрэгжүүлж буй авилгалын эсрэг арга хэмжээг төлөөлүүлэн түүнийг лацтай тор барьж буйгаар дүрсэлжээ. Өмнөх ерөнхийлөгч Ху Жин Таог гадаад орнуудад айлчлахдаа теннис тоглодог байсныг нь бодож, цохиур барьж буй хүүхэлдэй болгожээ. Харин Дэн Сяопиныг “Муур хар эсвэл цагаан өнгөтэй байх нь биш харин хэр олон хулгана барьж чадах нь эсэх нь чухал” гэж хэлсэн алдартай ишлэлээр нь төлөөлүүлж, хоёр муур тэврүүлсэн байна.











