
Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 12 А байрны 1 дүгээр орцоны цахилгаан шатанд хүн гацсан байна гэсэн мэдээллийг өчигдөр 21:46 цагт өгснөөр нийслэлийн Аврах ангийн Эрэн хайх аврах салбарын бүлгийг гаргахад 19 настай, эрэгтэй гацсан байсныг гаргасан байна. Ер нь сүүлийн үед шинэ, хуучин гэлтгүй байрнуудын цахилгаан шат гацдаг, 1 давхар луу унадаг зэрэг олон асуудлыг гаргаж байгаа учир иргэд анхаарал болгоомжтой байхад илүүдэхгүй юм.
Д.Ундрах /24tsag.mn/