Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Дунд тасганы 7 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг гаргахад 7х9 метрийн хэмжээтэй мансардтай 2 давхар байшингийн дээврийн хэсэг, эд зүйл шатаж байсныг унтраажээ. Мөн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 23 дугаар гудамжинд гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 10:09 цагт өгснөөр Аврах, гал унтраах 30 дугаар ангийн тасгийг гаргахад 18х16 метрийн хэмжээтэй гараашийн таазны хэсэг, микро автобусны дотор хэсэг шатаж байсныг унтраасан. Түүнчлэн, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 2 дугаар гудамжинд микро автобус шатаж байна гэсэн дуудлагыг 11:40 цагт өгснөөр Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад микро автобус шатаж байсныг унтраажээ.
Ийн иргэдийн хайхрамж болгоомжгүйгээс дахин гал гарах нөхцөл байдлууд үүсч, өчигдөр галын дуудлага буурсангүй.
Д.Ундрах /24tsag.mn/