
Энэ сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээ хүрэнгийн шалган нэвтрүүлэх боомтоор 205 кг үзмэн мана гэх чулууг БНХАУ-руу нүүрс тээвэрлэдэг 68-14 ӨМӨ улсын дугаартай хүнд даацын авто машинаар хууль бусаар хилээр гаргахыг завдсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл эл мэдээллийн дагуу Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч М.Намхайлхагва ЭБШ хуульд заасан журмын дагуу шалгаж эхэлсэн байна. Энэ хэрэгт аймгийн прокурорын газраас хяналт тавьж байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)