
Баянзүрх дүүрэгт байрладаг Зэвсэгт хүчний онцгой обьектэд гал гарч, улсад 400 гаруй сая төгрөгний хохирол учирсан тухай эх сурвалж мэдээлэв. Барилгын цэргийн 017 дугаар ангийн барьсан дээрх байгууламж нь барилгын стандарт хангаагүй байсан аж. Өөрөөр хэлбэл, цахилгаан холболтыг нь чанаргүй утсаар хийсэн байсан тул бүрээс нь ачаалал даалгүй хайлснаас богино холболт үүсч, гал гарсан гэж урьдчилсан байдлаар тогтоогоод байгаа аж. Юутай ч энэ хэрэгт дээрх анги буруутай юу эсэхийг шалгалтын явцад тогтоох юм.
Д.Ундрах /24tsag.mn/