
Дүүргээр нь авч үзвэл Баянгол дүүрэгт 1, Баянзүрх дүүрэгт 2, Сүхбаатар дүүрэгт 1, Сонгинохайрхан дүүрэгт 3, Хан Уул дүүрэгт 1 удаа гал түймэр гарчээ.
Нийт дуудлагын 62,5%-ийг хог, хөрсний өвс шатсан дуудлага эзлэж байна.
Нийслэлийн хэмжээнд зуслангийн чиглэлд хог, хөрсний өвс шатсан дуудлага сүүлийн өдрүүдэд эрс нэмэгдэж байгаа, ялангуяа амралтын өдрүүдэд нийт дуудлагын 80 гаруй хувийг эзэлдэг.
Иймд иргэд орчны галын аюулгүй байдлыг сахиж, анхаарал болгоомжтой, сэрэмжтэй байхыг онцгойлон сэрэмжлүүлж байна.
Д.Ундрах /24tsag.mn/