
Гал гарсан дуудлагаар аймгийн онцгой байдлын газрын гал унтраагчид хүрч очиход компанийн удирдлагууд гал гарсан газраа оруулахгүй, өөрсдийн хүчээр унтраана хэмээн зөрүүдэлсэн гэсэн мэдээлэл цацагдаж байсан. Мөн галын шалтгааныг Монгол Улсын Онцгой байдлын газраар шалгуулахгүй байх хүсэлтийг гаргаж байсан билээ.
Гэсэн ч нутаг дэвсгэртээ гарсан галын шалтгааныг тухайн улсын тал хариуцах үүрэгтэй учир үзлэг шалгалтыг явуулж эхэлсэн байдаг. Галын дүгнэлтийг эхлээд “Долоо хоногийн дотор гарна” гэж байсан бол сунжирсаар хоёр сар шахам болсон. Ингэж сунжирсаар галын дүгнэлт өчигдөр гарсан нь "гал гарсан үндэслэлийг тогтоож болохгүй" гэсэн хариулт юм. Юутай ч тус газрын галын дүгнэлт чухам юунаас үүдэлтэй гарахгүй байгааг иргэд гайхширч байна.
Д.Ундрах /24tsag.mn/