Аргын тооллын: 2014 оны 5-р сарын 3, Бямба гариг

*Наран ургах/шингэх:05:48 / 20:12
*Үс засуулбал:Бие эрхтэний хүч сайжирна
*Малын үс ноос хяргахад:Өнгө зүс сайжирч тамир тэнхээ нэмэгдэнэ
*Суудал:Мод
*Барилдлага:Идэр
*Шүтэн барилдлага:Сэрэхүй
Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, жимс цэцэрлэг байгуулах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, бөө, удганы үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал: бие эрхтний хүч сайжирна.