Канадад тэнгэр баганадам өндөрлөг газар дүүжин гүүр байгуулагдсан нь жуулчдын сонирхлыг татах болжээ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэдэх хадан цохионоос 35 метрийн зайтай орших 280 метр өндөр, шилэн шалтай гүүрэн дээр гарч зугаална гэдэг зориг шаардах ажил юм. Энэхүү гүүрний дизайныг таван жилийн турш гаргаж, хоёр жилийн бүтээн байгуулалтын ажилд 19 сая ам.доллар зарцуулсан байна. Энэ сарын 1-нд нээлтээ хийсэн уг гүүрийг эзэмшигч нь “Brewster Travel Canada” компани юм. 400 метр урттай гүүрийг шилээр хийсэн нь дэргэдэх цаст уулын биологи, экологийн гайхамшгийг жуулчдад мэдрүүлэх зорилготой байжээ.






Сэтгэгдэл (8)