
Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг орон бүрийн сэтгүүлчид тэмдэглэж байна. ЮНЕСКО-гоос 1993 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон зарласан юм. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн гол зорилго нь чөлөөт хэвлэлийн үзэл санаа, зарчимыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэхэд оршдог. Мөн энэ өдөр албан үүргээ биелүүлж яваад амь насаа алдсан сэтгүүлчдийн дурсгалыг хүндэтгэдэг уламжлалтай. Монголын хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй нийт сэтгүүлчиддээ баярын мэнд хүргэе.