
10:00 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Оюутан цэрэг хөтөлбөрийн хэрэгжилттэй Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар танилцаж, МУИС-ийн 1 байр, 310 тоот, ШУТИС-ийн 2 байр, ТВ заал, МУБИС, 1 байр, 210, тоотод хичээллэж буй оюутан цэргүүдтэй уулзана.
10:00 цагааас Засгийн Газрын 18-р хуралдаан болно.
10:00 цагаас Монголын эх баригч бага эмч нарын нийгэмлэгээс Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын эмзэг бүлгийн хүн ам ихтэй хороог сонгон, жирэмсэн, төрсөн эх, нярайд гэрийн эргэлт хийж, зөвлөгөө өгч ажиллана. Утас: 99165858
10.00 цагаас “Хүмүүн бичиг” сонины нэрэмжит Монгол бичгийн өдөрлөг Чингисийн талбайд болно.
11:30 цагаас Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд 2 дахь жилдээ зохион байгуулж буй “Монгол цэргийн жавхаа” уралдааны төгсгөлийн шалгаруулалт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа Их эзэн Чингис хааны талбайд болно.
14:00 цагаас “Монгол цэргийн жавхаа” уралдааны төгсгөлийн шалгаруулалт, шагнал гардуулах ёслолын ажиллагааны хүрээнд Чингисийн талбайд цэргийн жинхэнэ алба хаасан дайчдыг халах хүндэтгэлийн ажиллагаа болно.
20:00 цагаас Чингисийн талбайд нийтийн үдшийн цэнгүүн болно.
Сэтгэгдэл (1)