“Зүүн хойд Азийн эрчим хүчний аюулгүй байдал” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулжээ. Монгол, ОХУ, Япон, БНСУ зэрэг орны 100 орчим мэргэжилтэн оролцсон уг хурлаар бүс нутгийн эрчим хүчний аюулгүй байдлыг хэрхэн хангах, үүнд ямар сөрөг нөлөөлөл байж болох талаар хэлэлцсэн юм.
2030 он гэхэд дэлхийн хүн ам 9.1 тэрбумд хүрэх тооцоо гарчээ. Иймээс эрчим хүчний хэрэглээ өсөж, нөөц багасах тул улс орнууд стратегийн бодлого хэрэгжүүлэх болсон байна. Стратегийн судалгааны хүрээлэнгийн судлаач Б.Индра “Эрчим хүчний томоохон хэрэглэгч БНХАУ нь нийлүүлэлтийн олон сувагтай болоход анхааран, Хойд Африк, Саудын Араб зэрэг дөрвөн төв буюу хамтрагч бүстэй болсон” гэж ярилаа. Тус улс 2011 онд нийт эрчим хүчнийхээ нэг хувийг сэргээгдэх эх үүсвэрээс гарган авч байсан бол өнгөрсөн жилд есөн хувьд хүргэжээ. Мөн 2011 онд эрчим хүчнийхээ 70 хувийг нүүрснээс гарган авч байсныг хоёр жилийн дараа 66 болгон бууруулсан гэнэ. Харин манай улс эрчим хүч экспортлогч орон болох боломжтой, гадаад улсын судалгааны байгууллагуудтай хамтран ажиллах, нүүрсээ хоёрдогч орноор дамжуулан гуравдагч оронд нийлүүлэх, тээвэрлэлтийн асуудлаа шийдвэрлэх нь зүйтэй гэж оролцогчид хэлэлцүүлгийн үеэр саналаа илэрхийлэв.
Сэтгэгдэл (1)