
Максим Леонидов энэ сарын 10-нд Back in Mongolia амьд тоглолтондоо сэтгэлд хоногшсон олон сайхан хит дуунуудаа дуулах бөгөөд тоглолтыг Урлагийн гавъяат зүтгэлтэн, продюсер Б. Долгионы удирдсан “Doly production” зохион байгуулж байгаа аж.
Гадаад төрх, хөгжмийн хэмнэл, аялгуугаараа алдарт БИТЛЗ-ыг санагдуулам “Секрет” хамтлаг нь анх 1985 онд гарч ирсэн цагаасааа эхлэн Оросын, тухайн үеийн ЗХУ-ын рок-попын ертөнцөд жинхэнэ тэсрэлт хийсэн бөгөөд 1987 онд “Секрет”, 1989 онд ”Ленинградын цаг үе” нэртэй цомгуудаараа асар том амжилтанд хүрсэн юм.
Уг тоглолтын хэвлэлийн бага хурал энэ сарын 8-нд Баянгол ресторанд 12.00 цагаас болно.
24tsag.mn
Сэтгэгдэл (2)