Метрополитан урлагийн музейн Хувцас загварын хүрээлэнд хандив өргөх зорилгоор жил бүр зохион явуулдаг “Met Gala” ёслолын арга хэмжээ болжээ. Энэхүү нь тус хүрээлэнгийн загварын үзэсгэлэнгийн нээлт болдог учиртай. Уг хандивын арга хэмжээ нь хамгийн нэр хүндтэйд тооцогддог бөгөөд 2013 онд нийт 9 сая доллар цуглуулсан байна. 1979 оноос хойш урлаг, соёлын одод цугларч, улаан хивсний ёслол зохиох болжээ.























































