
Монгол Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжав, Улсын мөрдөн байцаах газрын дарга болон холбогдох хүмүүсийг байлцуулан Г.Алтанхүүд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаатай танилцсан байна. Тэрбээр найз охиноо зодож амь насыг нь хохироосон гэх хэрэгт сэжиглэгдээд байгаа Г.Алтанхүүд холбогдох хэрэгт нэмж шалгах зүйл байна гэж үзжээ. Тиймээс хэргийг УМБГ-т шилжүүлэн шалгахаар болжээ. Энэ талаар УЕПГ-ын холбогдох албаны хүнээс тодруулахад "УМБГ-т хэргийг шилжүүлээд багагүй хугацаа өнгөрч байна" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/