
Дөрвөн ногоон мэнгэтэй хар морь өдөр
Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ.
Наран ургах, шингэх: 05.36-20.23
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал: Мод
Аргын тооллын 5 сарын 11. Адъяа гараг. Билгийн тооллын 12.
Тугчин одвтой, хар морь өдөр.
Өдрийн наран 5 цаг 36 минутад мандана. 20 цаг 23 минутад жаргана.
Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номыг абшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, тангараг тавих, гэр байшингийн суурь тавихад сайн.
Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.
Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулхад тохиромжгүй.