
Билгийн тооллын: Шинийн 14. 2 хар мэнгэтэй хөх бич өдөр
Наран ургах/шингэх: 05:35 / 20:24
Үс засуулбал: Эд мал арвидна
Малын үс ноос хяргахад: Нийтээр төгс сайн
Суудал: Гал
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Сэрэхүй
Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.
Сэтгэгдэл (1)