
Хүн амын нас баралтын шалтгааны 22 хувийг хорт хавдар эзэлж, нас баралтын хоёр дахь шалтгаан болж байна. 2013 онд шинээр оношлогдсон хорт хавдартай хүмүүсийн дотор элэгнийх 37.7 хувь буюу хамгийн өндөр тархалттай гарчээ. Өнгөрсөн оны байдлаар аймаг бүр хавдартай өвчтөн хэвтүүлэх 2-6 ортой байгаа ч зөвхөн Дорнод аймгийн БОЭТ-д зургаа, Увс аймагт дөрвөн ор бүхий хавдрын тасаг байна. Дүүргийн хэмжээнд Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт нэг, Багануур, Налайх, Багахангай дүүрэгт тус бүр хоёр ор байгаа нь маш хангалтгүй гэж албаныхан дүгнэв.