
Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруугийн 24 дүгээр байранд цайны газрын хийн түлш алдагдаж байна гэсэн дуудлагаар Аврах гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг гаргахад “Хүслэн” цайны газрын хийн түлшний бортгоноос хийн түлш алдагдаж байсныг иргэд аюулгүй болгосон байна. Мөн
Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Төгөл амралтын задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагаар Аврах гал унтраах 29 дүгээр ангийн тасгийг гаргахад 4 ханатай гэрийн бүрээс шатаж байсныг унтраажээ.
Д.Ундрах /24tsag.mn/