Өнгөрсөн амралтын өдрөөр Яармагийн зам дээр Өлзийт хорооллын чиглэлийн том оврын автобус шатсан байна. Эх сурвалжийн мэдээлсэнээр тус автобус тухайн үед зорчигч байгаагүй гэнэ. Учир нь уг автобусны мотор цохисон учир өнгөрсөн амралтын өдрүүдэд үйлчилгээнд гараагүй байжээ.
Харин гал гарах үед чирэгч машинаар засварын газар руу янзлуулахаар чирч яваад ийнхүү шатсан ажээ. Ослын үеэр хүн бэртэж гэмтээгүй юм байна. Юутай ч одоо холбогдох албаныхан галын шалгааныг тогтоохоор ажиллаж байгаа гэнэ. Тиймээс тун удахгүй гал гарах болсон шалтгаан нь тогтоох юм байна.

Д.Ундрах /24tsag.mn/