
"Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Д.Ганхүү нь бусдыг хясан боогдуулах замаар давтан үйлдлээр хээл хахууль авсан” гэх хэрэгт өнгөрсөн гуравдугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268, 269 дугаар зүйлийн 268.2, 269.1 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч, комиссар Д.Золжаргал мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж улмаар яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар хэргийг энэ сарын 13-ны өдөр ирүүлжээ.
Дүүргийн 2 дугаар Прокурорын газар хэргийг хянаж үзээд энэ сарын 16-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд шилжүүлжээ.
Д.Ундрах /24tsag.mn/