
Булган аймаг дахь Онцгой дэглэмтэй хорих 439 дүгээр ангиас өнгөрсөн баасан гарагт ялтан оргосон талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, малын хулгайн хэргээр ял шийтгүүлсэн Б гэгч ялтан энэ сарын 15-16-нд шилжих шөнө оргож, Хөвсгөл, Булган, Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон цагдаагийн байгууллагынхан эрэн сурвалжилж эхэлсэн байна. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ этгээд өмнө нь мөн яллагдаж байсан ба тухайн үед ч хорих ангиасаа оргож байжээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (7)