
Монголын сурагчдын холбоонд эцэг, эхчүүдээс "Дарма судар" гэх компани хүүхдээс нь мөнгө татаад байгаа талаарх гомдол мэдээлэл олноор ирэх болжээ. Тодруулбал, "Дарма судар" компанийнхан орон нутаг, дүүргийн сургуулиуд дээр очиж урлаг, спортын авьяастай хүүхдүүдийг оны шилдэг сурагчаар шалгарсан хэмээн өргөмжилж, улмаар шалгарсан гэх сурагчдаасаа мөнгө нэхдэг байна. Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн сард тус компаниас "2013 оны 1000 шилдэг хүүхэд" аяныг өрнүүлсэн байна. Аяны хүрээнд шалгарсан хүүхдүүдийг номонд багтаана, Төрийн тэргүүнээс батламж гардана, нэгдсэн арга хэмжээнд оролцуулахыг дуулгаж нэг хүүхдээс дунджаар 100 гаруй мянган төгрөг татжээ. Юутай ч энэ талаар эцэг эхчүүд цагдаагийн байгууллагад хандаад байгаа аж.
Д.Дуулим
Сэтгэгдэл (2)