Татварын гэгдэх Ч.Гансүх нарын хэргийн давж заалдах шатны хуралдаан өчигдөр өглөө 08:00 цагаас эхэлж оройн 22:00 цагт дуусчээ. Ингээд Ч.Гансүхэд Улсад 2.8 тэрбум төгрөгийн хохирол барагдуулахыг 1.3 тэрбум болгон бууруулж харин найман жилийн хорих ялыг хэвээр үлдээсэн байна. Мөн Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн дарга асан Д.Энхбат нарын бусад шүүгдэгчдийн ялыг хэвээр үлдээж Шүүх шинжилгээний эдийн засгийн шинжилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Жаргалыг цагаатгажээ. Түүнийг хууль ёсны орлогоос гадна онц их хэмжээгээр эд хөрөнгө орлого олсон, зориудаар худал дүгнэлт гаргасны улмаас иргэнд хор уршиг учруулсан хэмээн үзэж шинжээч хийх эрхийг нь 5.5 жилээр хасаад байсан юм.