
Нийтийн дууны ханхүү, Монгол Улсын гавьяат жүжигчин, Хамаг Монгол төслийн санаачлагч, УИХ-д нэр дэвшигч гээд С.Жавхлангийн цол гуншин дуусашгүй үргэлжилдэг. Тэрээр сүүлийн жилүүдэд охид бүсгүйчүүдийн уруулын будаг, энгэсгийн эсрэг нэлээд хүчтэй хөдөлгөөн өрнүүлж, төрсөн өдрөөрөө бялууны лаа үлээж болохгүй гэх мэтээр нациналь үзлийг түгээн дэлгэрүүлэх болсон. Тэгвэл ард түмний хайртай дуучны маань хэлэх дуртай үг “Арьсыг нь хуулаад өгнө” гэнэ. Энэ тухайгаа ч телевизийн нэвтрүүлэгт орохдоо илэн далангуй хэлж “ер нь их хэлдэг шүү” гээд чимээд авчээ. Ерөөл юм уу? магтаал юм уу? бөө мэд. Ямартай ч С.Жавхлангийн хэлэх дуртай үг нь хүртэл ийм өвөрмөц сондгой болчихжээ.
Сэтгэгдэл (2)