
Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга асан, Д.Амарсайхан агсан болон “Тэнгри Холдинг” ХХК-ийн захирал Х.Анхбаяр, Н.Отгонболд, А.Чандмань нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр Цагдан хорих 461 дүгээр ангид хаалттай эхэлсэн ч, шүүх бүрэлдэхүүн тус хурлыг энэ сарын 29-ний өдрийг хүртэл хойшлуулжээ.
Монгол Улсын Засгийн газар, Хятадын “Петрочайна Дачин Тамсаг” компанийн хоорондын бүтээгдэхүүн хуваах гэрээгээр орж ирсэн мөнгөнөөс мөнгө завшсан гэх хэрэгт сэжиглэн, шүүж буй юм.