Үнийн хувьд тохиролцож чадахгүй байсан талуудын хэлэлцээр дуусч ОХУ-ын Газпром групп, БНХАУ-ын CNPC корпорацийн хооронд байгалийн хий нийлүүлэх 30 жилийн гэрээ байгуулагдлаа. Ингэснээр алс дорнодоос нэг жилд 38 тэрбум шоо метр хэмжээтэй байгалийн хийг БНХАУ-д нийлүүлэхээр болж байна. Байгалийн хийг ямар үнээр нийлүүлэх болсон талаар Газпромын захирал Алексей Миллер тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзлаа. Ингэснээр ОХУ, БНХАУ-ын хооронд тогтоосон худалдаа эдийн засгийн харилцаа шинэ шатанд гарч байгаад АНУ болон барууныхан маш анхааралтай хандаж байгааг олон улсын тоймчид онцолж байна. Хоёр Улсын хооронд байгалийн хий нийлүүлэх маршуртын зурагт Монголоор дайрах ямар нэгэн төлөвлөгөө тусгагдаагүй байна.
Сэтгэгдэл (3)