
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газрын даргаар ажиллаж байсан Д.Амарсайхан агсан, "Тэнгри" холдингийн захирал Х.Анхбаяр, түүний туслах А.Чандмань, Н.Отгонболд нарт холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өчигдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хаалттай эхэлсэн ч энэ сарын 29-ний өдрийг хүртэл хойшилсон юм. Тэгвэл шүүх хурал чухам ямар шалтгаанаар хойшилсон талаар Д.Амарсайхан агсаны өмгөөлөгч Р.Пүрэвлхамаас тодруулахад "Н.Отгонболдын өмгөөлөгч хүнд зодуулсаны улмаас шүүх хуралд оролцох боломжгүй болсон. Энэ хэрэг шүүхэд шилжсэний дараа үйлчлүүлэгч маань насан эцэслэсэн. Тиймээс шүүхэд очсон баримт, материалын дагуу шүүх шийдвэрээ гаргаж, тогтоол үйлдэх учиртай" гэв.
Юутай ч Д.Амарсайхан агсаныг авлига авсан. "Тэнгри" холдингийн захирал Х.Анхбаярыг авлига өгсөн. Талийгаачийн ахынх нь хүү Ц.Чандманийг халхавч болсон. Н.Отгонболдыг дамжуулагч хийсэн гэдгээр сэжигтнээр татсан байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)