
Буддын шашны хамгийн эртний хийдүүдийн нэг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Эрдэнэ зуу хийдийн “Эрдэнэ зуу” музейд хулгай орж, хэрэгтнийг эрж хайх ажлыг явуулж байна. Тус музейгээс 100 гаруй сая төгрөгний долоон ширхэг бурхан алдагдсан бөгөөд тэдгээр нь хөөмөл жавилтай, их бие болон суурь нь алтан шахмал, цутгамал, 22.8 кг жинтэй Дүйнхор бурхан, 1.595 кг жинтэй, гууль цутгамал, алтан шармал Жүгдэрнамжил бурхан, зэс хөөмөл, алт шармал 1.230 кг жинтэй Майдар зэрэг бурхад байсан байдаг. Тэгвэл уг хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг цагдаагийн байгууллагаас явуулж байгаа.
Харин ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэлээс уг хэргийн талаар тодруулахад "Тухайн музей нэн эртний, соёлын үнэт өв байдаг. Тиймээс ч хамгаалалт, камержуулалтыг маш сайн хийсэн байгаа. Камержуулалт, хамгаалалтыг ийм сайн хийсэн байхад хулгай орж байна гэдэг нэг бол дотроосоо, үгүй бол зохион байгуулалттай гэмт хэрэ гэж үзэж байна" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)