
Багануур дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар баг Хэрлэнгийн гүүрнээс баруун тийш 7 километрт машин шаварт суусан байна гэсэн дуудлагаар Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 6 албан хаагч очиход бага насны 1 хүүхэд, 4 том хүн "Лексус 470" загварын автомашин шаварт суусан байсныг татаж гаргажээ.
Мөн Төв аймгийн Мөнгөнморьт сумаас Багануур орох замд машин шаварт суусан байна гэсэн дуудлагыг 16:17 цагт өгснөөр 6 албан хаагчийг очиход бага насны 3 хүүхэд, 3 том хүнтэй, "Ланд-100" загварын автомашин шаварт суусан байсныг татаж гаргажээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)