
Энэ сарын 16-нд Төв шуудангийн уулзвар дээр "Тоёота Прадо" маркийн УБЗ
33-89 улсын дугаартай автомашин унасан хэрэг гарсан. Ослын газар замын
цагдаагийнхан ажиллаж, осолдсон машиныг ачсан юм. Харин машин яагаад
унасан нь тодорхойгүй байсан бөгөөд үүнийг зарим хэвлэл мэдээллээр машин ачилтын компаниуд ачиж явсан машинаа унагалаа хэмээн мэдээлэх болсон. Тэгвэл энэ мэдээллийг Замын цагдаагийн газраас үгүйсгэж, ташаа мэдээлэл гэлээ.
Юутай ч машин унасан, осолдсон үед албаныхан хэрхэн хурдан шуурхай ажилладаг талаарх бичлэгийг хүргэж байна.
Сэтгэгдэл (1)