
Сөүлээс өнгөрсөн баасан гарагт Улаанбаатарын чиглэлд ниссэн МИАТ компанийн ОМ302 аяллын дугаартай "Боинг 767" онгоц агаарт хөөрөөд цаг орчим болсоны дараа урд талын бүхээгний дээд талаас утаа гарч, зорчигдыг сандаргаад авчээ. Тэгвэл энэ байдлыг МИАТ-ынхан техникийн дутагдлаас болж нислэгийн үед цахилгааны гэмтэл гарсан хэмээн тайлбарлаж байгаа аж.
Улмаар гэмтэл нислэгт нөлөөлөхгүй байсан учир аялалаа үргэлжлүүлсэн байна. Мөн онгоц газардсаны дараа проекторийн тэжээлийг салгасан гэдгийг эх сурвалж хэллээ. Энэ мэт олон арван хүний аюулгүй байдал, амь насыг хариуцаж яваа нисэх тээврийн газрууд хариуцлагагүй үйлдэл дахин бүү гаргаасай даа.
Д.Дуулим
Сэтгэгдэл (4)