БНХАУ-ын Шяминь хотод болсон Кунзийн институтийн 9-р хурлаас энэхүү мэдээллийг хийсэн байна. Хятад улс нь ойрын ирээдүйд хөгжлөөр тэргүүлэгч гүрэн болох зорилгыг дэвшүүлээд байгаа. Үүний хүрээнд Хятадын түүх соёлыг дэлхий даяар түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаа төрийн бодлогын түвшинд авч хэрэгжүүлдэг.Тэгвэл өнгөрсөн арван жилийн бодлого, үйл ажиллагааны үр дүнд дэлхийн 126 улсад 851 кунзийн сургалтын танхимыг байгуулж, нийт 3 сая 450 мянган хүнийг сургалтанд хамруулсан ажээ. Түүнчлэн кунзийн институтийн нөлөөгөөр 61 улс болон Европын холбоо Хятад хэлний сургалтыг үндэсний боловсролын системдээ нэвтрүүлсэн ажээ. Яг одоо Хятад хэлийг сурахаар судалж байгаа 100 сая хүн байгаа нь арван жилийн өмнөхөөс 3.3 дахин нэмэгдсэн үзүүлэлт болж байна.
























































