Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Агар дөрөвдүгээр багийн нутагт хэсэг бүлэг хүмүүс эртний булш ухсан хэрэг гарсан талаар эх сурвалж мэдээллээ. Тус багийн нутагт эртний булш маш их байдаг бөгөөд дөрвөн хүн хамтарч уг булшийг ухсан гэнэ. Уг хэргийг одоо Аймгийн цагдаагийн ажилтнууд нягтлан шалгаж байгаа юм байна.Д.Дуулим
























































