Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ө.Энхтүвшин МАН-ын дарга М.Энхболдод шүүмжлэлт ил захидал илгээлээ

2014-12-08
0
ЖИРГЭХ
Албан тушаалыг хүнд тааруулах гэсэн өнөөх аюултай хандлага танаас сайн арилаагүй байна. Дарга гол бодлогыг бодно, даргын шийдвэр ер нь л зөв байдаг, тийм учир бусад нь дуугүй дагах ёстой гэсэн хуучны хандлагын амьсгаа танаас бас үнэртэж байна.


МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА М.ЭНХБОЛД ТАНАА


Нөхөрсөг зөвлөгөө,
шүүмжлэл хэлэх тухай
 
энхтүвшин

 
 

          Эрхэм дарга дүүгийн амрыг эрье!

          Сүүлийн хоногуудад өрнөж буй үйл явдлуудыг хараад өөрийн эрхгүй үзэг, цаас ийнхүү нийлүүлэхэд хүрлээ. Тэгээд ч ойрын үед Таны өрөөнд ороход пиг дүүрэн хүнтэй байдаг болсон учир аминчилж хэлэх боломж олдсонгүй. Гол нь юу хэлэхийг хүсэв гэвэл, Та бүхэн ердөө жилийн өмнө хуралдсан намынхаа XXVII их хурлын үзэл санаа, шийдвэрийг мартсан бололтой. Эсвэл үл ойшоож байгаа ч юм шиг. Ялангуяа Их Хурал дээр боловсон хүчний бодлогын талаар юу юу ярьж тогтлоо? Санаж байна уу? Их хурал дээр:

-        Нам боловсон хүчний нөөцийн бүртгэл судалгаа гаргахгүй байгаагаас цус ойртох шахсан 200 орчим хүний хүрээнд л бүх томилгоо эргэлддэг боллоо.

-        Боловсон хүчнийг шилж сонгохдоо “мэдлэг, боловсрол, шударга, эх оронч чанар, ажлын дадлага туршлага, олон түмний үнэлгээ, улс төрийн ноён нуруу, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн байдал, хувийн эрх ашгаа доогуур тавьж чаддаг байх болон хариуцлага хүлээх ёс суртахуун, харьцангуй нэр цэвэр явсан зам мөр зэрэг гол шалгууруудыг гээгдүүлсэн ноцтой гажуудлаа нэн даруй засна.

-        Сүүлийн үед манай дарга нар бүлгэрхэх хандлагатай болж хат суугаагүй, үзэл ба үнэт зүйлсийнх нь чиг тогтоогүй, томилогдож очсон салбарынхаа талаар мэдлэг муутай, албан тушаалын хойноос улайран хөөцөлдөгч хүмүүсээр нам, улсын хариуцлагатай албыг бүрдүүлж улмаар тэдний өнцөгөөр нийгмийг хардаг, өгсөн мэдээллийнх нь хүрээн дотор л сэтгэж, шийдвэр гаргадаг болсон зохисгүй байдлыг даруй таслан зогсооно.

-        Дээрх ноцтой алдаа, гажуудлын улмаас намын зарим залуучууд өөрийгөө хөгжүүлэхийн оронд хэн нэгэн нөлөө бүхий лидерийн ивээл дор ямар нэг аргаар багтах гэж зүтгэдэг, өрсөлддөг болсныг яаралтай засна;

-        Дарга, даамалд улам бүр наалдахын тулд явцуу сонирхлын үүднээс, худал мэдээллийг дээш шивэгнэн удирдах нөхдийн харах мэлмий, сонсох сүвийг нь таглагч аливаа шимэгчдийн бат бөх хүрээ, хуягийг нэн даруй бяцлан хагална. Тэгж байж удирдлагыг олон түмэнтэй холбоно;

-        “Боловсон хүчний томилгоонд бүс бүсийн төлөөллийг харгалздаг байя”;

-        “Найз нөхөр, нутаг нуга, садан төрөл, бизнесийн холбоо, урд өмнөх ач тус зэргийг санаж томилгоо хийдгийг бүр мөсөн зогсооно. Үүнд тавих хяналтыг чангатгана”;

-        “Аливаа томилгоог хэдхэн хүний хүрээнд хийдгийг халж намын олон түмний санал дээр тулгуурладаг болно”.

-        “Сул орон тоо, тавигдах шаардлага, хэнийг хэрхэн томилох гэж байгаа тухай мэдээллийг нээлттэй ил тод болгоно”... гэхчлэн ярьж шийдвэрээ гаргасан.

          Таныг МАН-ын даргаар сонгосон XXVII их хурлаас ийм мундаг дүгнэлтүүдийг хийж, зорилтоо тодорхойлон олон түмнийг алга ташуулсаар ажлаа өндөрлөсөн билээ. “За одоо л нэг сайхан цаг ирэх юм байна гээд их хурлын 1134 төлөөлөгч цээж тэнэгэр нутаг буцсан нь саяхан.

          Ийм шийдвэр гарснаас хойш яг нэг жил, нэг сарын дараа намын удирдлага Засгийн газарт анхныхаа томилгоог хийх гэж байна. Ам ажлын нэгдлийг ард түмэн харж байна. Гэтэл асуудалд хандаж байгаа Таны арга барил өмнөхөөс бүр дордох шинжтэй байна.

          Миний ажигласнаар, Танд дараах дутагдлууд байна.

-        Та энэхүү анхны бөгөөд хариуцлагатай томилгоо гэдгийн нарийн  утга учрыг сайн ойлгосонгүй бололтой. Өөрөөр хэлбэл, энэ томилгоо хэр зарчимтай, шударга явагдах нь дараа дараагийнхад шууд жишиг болно.

Шинэ хандлага, шинэ арга барил амласан XXVII Их Хурлынх нь шийдвэр үнэхээр үнэн юм уу, эсхүл цаасан дээр үлдэх хоосон мөрүүд байв уу гэдгийг сорих анхны том шалгалт байсан юм.

-        Боловсон хүчний бодлогын аливаа асуудлыг шийдэх гарын авлага болсон XXVII их хурлынхаа шийдвэрийн утга агуулгыг ч Та сайн ойшоосонгүй, судалсангүй бололтой.

-        Албан тушаалыг хүнд тааруулах гэсэн өнөөх аюултай хандлага танаас сайн арилаагүй байна.

-        Дарга гол бодлогыг бодно, даргын шийдвэр ер нь л зөв байдаг, тийм учир бусад нь дуугүй дагах ёстой гэсэн хуучны хандлагын амьсгаа танаас бас үнэртэж байна. Дээрх сул талууд чинь сая хэд хэдэн ноцтой алдаанд хүргэлээ. Үүнд:

Нэг. Нээлттэй, ил тод байдлыг огт хангасангүй. Засгийн газар ямар бүтэц, бүрэлдэхүүнтэй байх, намуудад яаж хуваарилагдах нь вэ гэдэг асуудал хамгийн сүүлд амаргүй нөхцөлд шийдэгдсэн нь үнэн. Мөн тодорхой хүний талаар ярихад бүр хэцүү байсан нь ч бас үнэн. Гэхдээ энэ нь зөвтгөх гол шалтгаан болж чадахгүй. Засгийн газрыг хамтран байгуулах тухай, Бага Хурлын шийдвэр 6 өдрийн өмнө гарчихаад байхад боловсон хүчний бодлогыг цоо шинээр гаргаж тавих Их Хурлынхаа шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэх, сайд нарт ямар үндсэн шаардлага шалгуур тавих талаар гишүүдтэйгээ санал солилцож болох байсан. Тэгсэнгүй, эсвэл Та хүссэнгүй. Тантай саяхан уулзахдаа би энэ тухай асуудлыг зориуд хөндөхөд, Та: “2016 онд нэг суудал аваад ирэх боломж, бас тэгээд … гээд 2 шалгуурыг л хэлсэн. Энэ 6 хүн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдчихвол л нам шууд олонхи болохгүй шүү дээ. Ер нь тэгээд, сайд болговол суудал авчирна, сайд болоогүй бол ялагдсан ч болно гэдэг жишиг тогтвол яана! Нөгөө Их Хурлаас зааж өгсөн гол гол шалгуурын талаар Та ам ангайхгүй байсан. Ядахдаа намын боловсон хүчний бодлогыг НУЗ хэрэгжүүлнэ гэсэн намын дүрмийн заалт байсаар атал НУЗ-ын гишүүдтэйгээ ч олигтой санал солилцоогүй бололтой юм билээ. Энэ буруу. Та ухаантай байж болно, гэхдээ ганцаараа шийдэх эрх танд байхгүй.

       Хоёрт. Сая зургаан сайдыг сонгохдоо ядаж ахмад, дунд, залуу гэсэн гурван үеийн болон бүс нутгийн төлөөлөл гэсэн зарчмуудыг харгалзаж болоогүй юм уу? Бүр сонирхолтой нь, энэ 6-гийн 4-ийг нь Зүүний хүчний холбооноос тодруулсан байх юм. Олон нийтийн бусад байгууллага нь яасан бэ? Цаашдаа энэ намд иймэрхүү эвсэл холбоод байгуулагдахыг дэмжиж байгаа хэрэг үү? Улмаар намыг фракциудад хуваах тал руу хандана гэсэн үг үү? “МАН-ыг нэн яаралтай чөлөөт фракциудад хуваах ёстой гэсэн санал шаардлагыг намайг МАН-ын дарга байх үед тавьж байсан хүн энэ 6 дотор байгаа учир бас тэгж асууж байна.

       Манай нам хичнээн ядарсан ч одоогийн АН шиг албан тушаалын төлөөх олон фракцийн зөрчилд туйлдсан хүчин болж доройтохгүй гэдэг байр суурийг би хатуу баримталдаг бөгөөд, цаашдаа ч энэ шугам дээрээ тууштай зогсох болно. Харин таны бодол ямар байна вэ?

       Дэд сайд нарын бүрэлдэхүүн бас иймэрхүү байх уу? Эдгээр 4 сайдын яамд, харьяа агентлаг газруудад Зүүний хүчнийхэн тэр чигээрээ шилжин байрлах уу гэсэн асуултууд хүссэн хүсээгүй гарна даа.

Гуравт. Та Ардчилсан Намын удирдлагуудад илт хөтлөгдөж эхэллээ. “Тэр, тэр яамыг манайд яагаад ч өгөхгүй юм билээ” гэчихээд л Та суугаад байсан шүү дээ. Тэгсэн хирнээ аль яамыг авч хэнийг тавихаа олон хоногийн өмнө тэдэнтэй тохирсон юм байна гэдэг хардлага надад бас сүүлийн үед төрсөн. Үүнийгээ юугаар нотолж байгаа юм бэ? гэвэл Ардчилсан намын нэг гишүүнтэй би бооцоо тавиад алдчихаад сууж байна. Тэр нь, өнгөрсөн 7 хоногийн 3 дахь өдөр дээрх нөхөр надтай тааралдаад танайх тэр тэр яамыг авч тийм тийм хүн сайд болно. Танай, манай дарга нар сая тохирчихлоо гэж барин тавин хэлэхэд нь, би манайхан арай ч тийм зарчимгүй биш гэж бодоод бооцоо тавьчихсан чинь 5 дахь өдрийн орой Та яг тэр нэрүүдийг гэнэт оруулаад ирж байх юм даа. Манай намын асуудал тусгаар тогтнолын ордонд биш, төрийн ордны зүүн, баруун жигүүрийн II, III давхрын 2 өрөөнд шийдэгддэг болж байгаа юм байна. Хэлэх ч үг алга!

     Эвсэж эхлээгүй байхад ингэж дөрлүүлж байгаа юм чинь цаашаа юу болохыг тааж мэдэхийн аргагүй л дээ.

      Та нар тэр тохиролцоогоо төвөггүй хэрэгжүүлэхийн тул гишүүдийг өдөржин ордонд хүлээлгэж байгаад их шөнө болсон хойно гэнэт чуулган зарлаж гэнэдүүлэн батлуулах гэж бас оролдсон чинь бүр гайхшрал төрүүлсэн.

      Та “цаг байгаагүй, тэгээд ч хуулиар 14 хоногийн дотор Засгийн газрыг байгуулж өгөх заалттай шүү дээ” гэж тэдний үгийг давтан хэлэх байх. Тэр 14 хоног гэдэг чинь тийм ч чухал биш гэдгийг Их Хурлын дарга сүүлд нь нотоллоо шүү дээ. Юу гэвэл, чуулганаар 5 дахь өдрийн шөнө гэнэдүүлж батлуулах гэсэн Та нарын төлөвлөгөө нь бүтэхгүй болохыг З.Энхболд дарга ойлгомогц ямар ч тайлбар хийлгүй “За, за гишүүд нэлээд ядарсан бололтой. Дараагийн 7 хоногийн 2 дахь өдөр үргэлжлүүлэн хэлэлцье дээ гээд тараачихаж байгаа биз дээ.

     Үнэхээр 14 хоногт багтаана гэсэн хуулийн шаардлагыг хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байгаа бол гол субьект болох ерөнхий сайд хугацаагаа тооцож Ардын намд асуудлыг дотроо нухацтай ярих боломжийг олгох ёстой байсан. Гэтэл Ч.Сайханбилэг хамтрагч талаа анхнаасаа хүндэтгэсэнгүй, Та нар ч зүй ёсны шаардлага тавих ухаан гаргасангүй. Зүгээр л дагаад л намирчихлаа.

Дөрөвт. Таныг нам дотроо бас хэдэн хүнд хөтлөгдөөд байна гэж ярих боллоо. Та арай олон хүнтэй уулзсан бол, “парламентын хяналт устлаа, УИХ-ын дээр Засгийн газар нь гарчихлаа, Засгийн газрыг 100 хувь гаднаас томилъё гэж 2 жил хоолойгоо сөөтөл хашгирсан Монгол Ардын Нам энэ амандаа хүрэх л ёстой”,  “Сайд нарыг тухайн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсээс бүрдүүлэх хэрэгтэй гэсэн саналыг жирийн иргэдээс олонтаа сонсох байсан болов уу.

     Үнэндээ, богино хугацаанд үнэхээр ажил сайжруулъя гэж бодож засагт орж байгаа юм бол, ажлаа мэддэг, салбартаа бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийг сайдад тавиад, тэдгээр нь асуудлуудаа шууд барьж аваад тас тас хийтэл шийдээд явах хувилбарыг сонгох нь зөв байсан биз ээ. 1.5 жилийн 1 жилийг нь ажилтайгаа танилцана, учрыг нь олно гээд өнгөрөөх юм бол тэр сайд хямралын үеийн дайчин штабын удирдагч байж яасан ч чадахгүй. 4 жил байсан бол яах вэ, нэг жилийг нь дамжааны хугацаа болгож болохсон. Гэтэл, харамсалтай нь ямар үед эд нар томилогдож байгаа билээ дээ. Энэ мэтчилэн Та арай өргөн харж болоогүй юм уу?

      XXVII Их Хурлаас өгсөн өөр нэг үүрэг болох боловсон хүчний нөөцийн судалгаа бүртгэлийг яагаад хийхгүй байгаа юм бэ? Зүй нь өнөөдрийнх шиг ийм асуудал гэнэт гарахад энэ том нам бэлэн байх ёстой шүү дээ. Жишээ нь Эрүүл мэндийн салбарыг толгойлох боломжтой ийм ийм 5 хүн байна, Уул уурхайн салбарын хувьд бас тийм, тийм 4 хүн байна гэхчлэн бүх салбараар гаргачихсан бэлэн нөөцтэй байх ёстой биш үү? Тэгээд томилгоо хийх үед бүгдийг нь дуудаад ярилцлага хийгээд чөлөөт өрсөлдөөнөөр тодруулах шаардлагатай гэж тогтсон шүү дээ. Ийм судалгаа байхгүйг далимдуулж өнөөх овжин этгээдүүд өөр өөрсдийнхөө кандидатуудыг шургуулж амждаг шүү дээ.

Тавд. Яах гэж, юу хийх гэж, хаанахын ямар Засгийн газарт орж байгаа юм бэ?, ахиц, өөрчлөлт гаргаж чадахгүй бол ямар хариуцлага ирэх вэ, гэх мэтийн хамгийн гол асуудлыг ойлголцох талаар энэ хугацаанд тун муу ажиллаа гэж бодож байна. АН-аас урилга ирсэн, бидэнд хадаг барьсан, хэдэн яам авах вэ, хэнийг сайд болгох вэ гэсэн асуудлыг тойроод л хэдэн хүн бужигнаад байлаа. Халуун нурман дээр ч буухаа мэдэхгүй, үсэрч л байдаг дэвхрэг шиг хүмүүс цөөнгүй байхыг энэ өдрүүдэд харлаа. Яах гэж Засагт хамтрахаа сайн ойлголцохгүйгээр, зүгээр л “аяндаа учир нь олдоно доо” хэмээн хандаж байгаа хүн цөөн биш байгаа нь цаашдаа байдлыг улам хүндрүүлнэ гэж би айж байна. Тийм ч учраас би Засагт орохыг анхнаасаа эсэргүүцсэн, тэр бодол минь өдрөөс өдөрт улам бүр итгэл үнэмшил болж байна.

       Зургаан сайдтай боллоо энэ тэрээ гээд баярлаж хөөрцөглөх юм бидэнд огт байхгүй шүү. Бид сонгуульд ялчихаад Засгаа байгуулж байгаа бол өөр хэрэг. Хүний өмнөөс хариуцлага үүрэх гэж, “бохирын цэвэрлэгчийн” үүрэг гүйцэтгэх гэж ийм эрсдэлтэй алхам хийсэн шүү. Удахгүй Ард түмэн асар ихийг шаардана. Ам асууна. Тэр нам их хариуцлага хүлээнэ энэ нам бага хариуцлага хүлээнэ гэж олон нийт үзэх нь юу л бол? Ард түмэн бидэнд  арай зөөлөн хандана хэмээн төсөөлж байгаа бол туйлын гэнэн хэрэг, том эндүүрэл.!

     Амьдрал дээшлэхгүй, өөрчлөлт гарахгүй бол өнөөх л “дэлхийн эдийн засгийн хямрал”, “алт, зэс, нүүрсний үнэ бага” гэхчлэнгийн улиг болсон юм яриад суувал бүгдээрээ ард түмний өмнө “Бүгд найрамдах”-аа уншуулахаар очих болно гэдгийг Сайд, дэд сайд болох хүмүүстээ Та сайн ойлгуулж чадаж байгаа юу? Ажиглаад байхад, цаагуур чинь нэг л их хийрхсэн, өөрийгөө магтсан, “цээжин дотор нь горьдлогын гал дүрэлзсэн” хүмүүс л цөөнгүй алхаад байна шүү. Уг нь манай намд үлэмж чадалтай, сайхан хүмүүс асар их байгаа юм даа. Даанч Та нарын нүдэнд өртөхгүй байгаа. Тэднээсээ л цөөнийг ч гэсэн гаргаж ирвэл сайнсан.

          Бас, нам ялагдаж, хүнд байдалд орсон үед чин сэтгэлээсээ хандаж байсан тоотой хэдэн хүний талаар Таныг залхтал би их ярьсан... Тиймээ? Хариу өгвөл зүгээр байна.

         За ингээд, танд зөвхөн зарчмын асуудлуудыг хөндөж тавьлаа. Хувийн асуудал би тавихгүй. Одоо сайд болох гэж байгаа 6 хүний тухайд тэр нь сайн, энэ нь муу гэх юм алга. Аяндаа цаг, хугацаа хэлээд өгнө. Сайн ажиллавал дэмжинэ, золигтоод байвал хүний өөрийн гэхгүй хатуу шүүмжлэх болно. Бүр хатуу ч ярих болно. Гол хэлэх гэсэн зүйл бол, шинэ хандлага, шинэ арга барилыг тунхагласан Их Хурлын шийдвэрээ хэрхэн хэрэгжүүлэх бол гэж хүсэн хүлээж буй олон түмний их хүлээлтэд тоомжиргүй хандаж байна, арга барил чинь биш байна гэдгийг нөхөрсөгөөр сануулах гэсэн юм.

    Танд жилийн өмнө намын даргынхаа ажлыг зарим хүнтэй марган байж шилжүүлэхдээ “М.Энхболд чадна” гэсэн дотоод сэтгэл итгэлээ чагнан гагцхүү түүндээ захирагдсан билээ.

      Би Таныг сайн ажиллаасай гэж чин сэтгэлээсээ хүсдэгтээ ингэж жаахан хатуухан хэлчихлээ. Ер нь надаас өөр Танд ингэж үнэнийг шууд хэлэх хүн ховор байхаа. Магтаал урсгаж  долигносон, оров ч гарав ч дагасан “суганы үс” шиг нөхөд өдөр тутамд хэдэн арваараа нэмэгдэх болов уу даа.

     Намыг удирдаж байсан хүмүүс бие биедээ энэ зэргийн үгийг хэлэхгүй юм бол намын дарга байсны хэрэг ч юу билээ, тийм биз дээ?

Хариу өгнө үү.

 

АМЖИЛТ ХҮСЬЕ.

 

МОНГОЛ АРДЫН НАМЫН ГИШҮҮН Ө.ЭНХТҮВШИН

 

2014.12.06

 

              Хувийг Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн

              дарга Ж.Мөнхбат, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын

              Бүлгийн дарга С.Бямбацогт нарт.

 
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (142)

  • дэмжигч (202.179.12.6)
    Энхтүвшин та маш зөв шударга ил хэлж байгаа чинь таныг хэн бэ гэдгийг харуулж байна.Бүү шантраарай
    2014 оны 12 сарын 15 | Хариулах
  • byamba (180.235.185.245)
    Нам байгаа учраас ийм асуудал сүүдэр нь шүү дээ. Сүүдэр үүсгээд байгаа зүйлийг устгаж, газартай тэгшлэх хэрэгтэй.
    2014 оны 12 сарын 11 | Хариулах
  • Зочин (150.129.143.125)
    Zuv ym bichjee! Enkhboldod shinechlel alga
    2014 оны 12 сарын 11 | Хариулах
  • MANgas (122.201.28.4)
    Enhtuvshin ooriin huu zolboo hemeeh zaluug ded said bolgo geed ugui gehleer n ingeed eldev yanzaar sursan zangaaraa shantaajlaad ehllee, uneheer hun muutai ***** yumaa
    2014 оны 12 сарын 10 | Хариулах
  • uz har sons (150.129.142.30)
    end bichsen setgegdluuldiig unshaad bsan chini MAN uneheer erhem gishuunii bichseneer dotroo hed huvaagdchihsan doligonuur hortoi etgeeduudeer duursen gedeg ni ilhenee haragdaj bna tiimees MAN udirdlaguud ter tusmaa darga ni erhem gishuunii bichsen zahidliig dahin dahin unshaad dugnelt hiigeesei gej jiriin irgenii zugees husch bna
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • nomuun (103.11.192.34)
    yooe ene 103.11.192 odoo odorjingoo ajlaa xiisengyuee, booj yxexnee, shidems bgaa yu chamd oldoxgyi bol Narantuul deer bor shidmes ch bgaa shyy
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • өөрийгөө хичээ (202.70.37.34)
    Энхболд чиний сөнөөсөн намыг аврах гэж ядаж явааг ард түмэн мэднэ. чи харин юу хийсэн бэ? Намаа сөнөөсөн чи бол хэзээ ч лидер, манлайлагч биш юм билээ. одоо юугаа солиороод байгаан . ямарч бичгийн соёл энэ тэр алга
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • Enkhtuvshing ard tumen demjine (103.9.91.146)
    103.11.192.34 ip-тай зочин одоо болиочээ.Ганцаараа л муулаад байх юм,Чам шиг өрөвдөлтэй,хувалзнуудаас болж,нийгэм бохирдож байна. Чи хэний бүлэглэлийн хүн э гэдгийг мэдэж байна. Яасан хүн муулж дуусдаггүй,яасан завтай нөхөр вэ чи,ичээч
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.9.91.146)
    ene zahidal yag l tsag uyee olson unen ugtei zahidal bna uuuniig unshaad 90huvi ni demjij suuudald suuhiiig gorilson tsuuun humuuus neg setgegdeleee davtaj baigaaa yum bna daa
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.11.192.34)
    Ө.ЭНХТӨВШИН БОЛОЛЦОО БАЙСААН. НАМЫН ДАРГА БАЙГААД БҮХЭЛ БҮТЭН 10 ХУУДАС ДҮГНЭЛТ БИЧИЖ ШАТАЖ СУУХААР ЧИ ЯЛАГДСАН "ХОТЫН" ФРАКЦИЙГ ТЭР АЯАР НЬ СОЛИОД ДЭЭР НЬ НАМЫН БАГА ХУРЛЫГ 60% ШИНЭЧЛЭХ ЭРХ МЭДЭЛ ЧАМД БАЙСАН УУ БАЙСАААААН ТЭНЭГ БӨӨРӨНХИЙ АЙМХАЙ МИНЬ. ЧИ Ц.НЯМДОРЖИЙН ХААНА НЬ Ч ХҮРЭХГҮЙ ТЭНЭГ МИНЬ. ОДОО НЭГ ИХ ГОМДОЖ ГЭНЭ. ГОМДООД БАЙГААМУУ ТУНИАД БАЙГААМУУ ҮХСЭН БАААС ЧИНИЙ ҮГИЙГ ХЭН Ч АВАХГҮЙ ЧАМАЙГ НАМЫН НӨХӨД ЧИНЬ "ГӨЛӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨ ӨН" ГЭЖ ЦОЛЛОДГИЙМ БАЙНА ЛЭЭ ЧИ Ч ТЭНЭГ БОЛОХООР ЧАМД ГӨЛӨӨӨӨН ГЭСЭН НЭР ХАЙРЛАА БИЗ МУУ ТЭНЭГ ХӨВСГӨЛИЙН НЭР НҮҮР БАССТСАН ӨТӨЛСӨН МАНГАР БАЙЦААН ЧАМД АВГАЙ ХҮҮХЭН СОЛИХООС ӨӨР ЮМ МЭДДИЙМ ҮҮ ОДОО ЧИНИЙ ҮРГЭЛЖЛЖЛ ГЭЭД НЭГМУУ "ШАР" ЖИЖИГ ХҮҮХЭН ЦАРАЙЛСАН МАНГАР ШАР БАЦААН ЧИНЬ БАЙНА ЯВАХГҮЙ ЭЭ ЧИ ЯВАХГҮЙ ХАЙРАН ХӨВСГӨЛ УДАМ МИНЬ ЧАМААС БОЛЖ ТАСАРЧ БАЙНА
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.11.192.34)
    Энхтүвшин дарга МАн-г жинхэнэ унтуулсан биздээ.Одоо ч унтаанаасаа бүрэн гарч чадаагүй байгаа шүү дээ.Ямар нам хүлээлгэж өгчихоод одоо цор цор гээд байгаа юм бол.Юу ч дуугарч чадахгүй намын нэр хүндийг унагаж өрөн бариулж өтөнд татлуулчихаад ичихгүй олон зүйл яриад байгаа чинь шударга зүйл мөн үү.Занданшатар та 2-т ахиж МАН-с нэр дэвштх эрх байхгүй.Бүү дэвшүүл бүр намаасаа хөө зайлуул энэ 2-г.МАН ер гишүүдээ цэвэрлэж залуу хүмүүсээр багаа бүрдүүлэх хрэгтэй болсон гэдэг нь олон зүйл дээр харагдаж байгаа.Хүрэлсүх намдаа зоригтой өөрчлөлт хийх хэрэгтэй дээ.өөр хийх хүн байхгүй.Сү.Батболд,Ня� �дорж,Энхтүвшин гээд зайлуулах хүмүүс олон байна даа.Бодох л хэрэгтэй МАН-хан.
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.11.192.34)
    Miyegombiin Enxbold unuudur namaa nam shig , turuu tur shig bolgox gej zutgej bxad ardchilsan namin commentnii buunii noxod , enxtuvshingiin us xonzongoor xandxiig ard tumen ylgax salgaxtaigaa namiin baga hural deer yaj shivshigee delgej xumuusd doromjluulj blaa enxtuvsheen cham shig lider bdaggui ym listnees xurdan zailaad ug chi xun bolgon xusej bgaa
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.11.192.34)
    Miyegombiin Enxbold unuudur namaa nam shig , turuu tur shig bolgox gej zutgej bxad ardchilsan namin commentnii buunii noxod , enxtuvshingiin us xonzongoor xandxiig ard tumen ylgax salgaxtaigaa namiin baga hural deer yaj shivshigee delgej xumuusd doromjluulj blaa enxtuvsheen cham shig lider bdaggui ym listnees xurdan zailaad ug chi xun bolgon xusej bgaa
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • *** (146.185.31.219)
    Yu yu bichchihsen ym be. Zugeer uu ta?
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • иргэн (202.179.10.150)
    намуудад байгаа нийтлэг алдаанууд шүү дээ. Тэрийгээ засна гэж хуралдсан нь үнэн болохоор зөв л шаардлага байна. Нам нэрээр сэм тохиролцоо хийдэг хүмүүс л дургүйцэж байгаа байх.
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.11.192.34)
    Энхтүвшин дарга МАн-г жинхэнэ унтуулсан биздээ.Одоо ч унтаанаасаа бүрэн гарч чадаагүй байгаа шүү дээ.Ямар нам хүлээлгэж өгчихоод одоо цор цор гээд байгаа юм бол.Юу ч дуугарч чадахгүй намын нэр хүндийг унагаж өрөн бариулж өтөнд татлуулчихаад ичихгүй олон зүйл яриад байгаа чинь шударга зүйл мөн үү.Занданшатар та 2-т ахиж МАН-с нэр дэвштх эрх байхгүй.Бүү дэвшүүл бүр намаасаа хөө зайлуул энэ 2-г.МАН ер гишүүдээ цэвэрлэж залуу хүмүүсээр багаа бүрдүүлэх хрэгтэй болсон гэдэг нь олон зүйл дээр харагдаж байгаа.Хүрэлсүх намдаа зоригтой өөрчлөлт хийх хэрэгтэй дээ.өөр хийх хүн байхгүй.Сү.Батболд,Ня� �дорж,Энхтүвшин гээд зайлуулах хүмүүс олон байна даа.Бодох л хэрэгтэй МАН-хан.
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (27.123.214.101)
    Hvvhdeen said bolgosongvi gej ene dee
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • Хакер (202.21.117.138)
    103.11.192.34 IP-тай зочин мөн ч их хичээж байна даа. Нэрийг чинь байгаа газартай чинь гаргаад тавьчих уу. Камер байвал залгачих. тэгвэл зургийг чин маш гоё гаргаад өгье
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.11.192.34)
    Энхтvвшин маш их шуналтай, дэндvv их амбицтай, албан тушаалын хэнээтэн гэж Н.Багабанди дарга олон хvний дунд хэлж байсныг миний бие еренхийлегчийн туслах нь байсны хувьд батлан хэлэх байна. УИХ-ын дарга Б.Энэбиш гуайг нас барсны дараа Энхтvвшин УИХ-ын дарга болох гэж маш их улайрч зvтгэхэд Н.Энхбаяр дарга зевшеереегvй Темер-Очирыг дэвшvvлсний телее Н.Энхбаярыг энд тэнд очиж баахан муулж девчигнесен. Дараа нь еерт нь албан тушаал егсенгvй гэж жигvvр байгуулж намаа бас баахан дарамталж Боловсролын сайд болж жигvvрээ мартсан. Нямдорж жигvvр нэрээр албан тушаалын рекет хийдэг хvмvvсийг дорбинкоор буудах юмсан гэж дургvйцлээ илэрхийлсэн. Одоо бас л албан тушаалын телее гонгиноод эхэллээ.
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.9.91.146)
    Араас нь ус цацаж болохгүй. томилгоо болохоос нь өмнө санаагаа хэлчихгүй өнгөрсөн хойно нь захидал явуулах хэр зохимжтой болоо. Таалагдсангүй
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.11.192.34)
    Enkhtubshin namiin darga bhdaa yu hiij giiguulsen ats be namiin dargaar ajillaj baihdaa namaa 2-3 daraalan yalagduulsan cham shig gariig namiin listees zailuulbal taarna
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.11.192.34)
    Enkhtubshin namiin darga bhdaa yu hiij giiguulsen ats be namiin dargaar ajillaj baihdaa namaa 2-3 daraalan yalagduulsan cham shig gariig namiin listees zailuulbal taarna
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.11.192.34)
    Enkhtubshin namiin darga bhdaa yu hiij giiguulsen ats be namiin dargaar ajillaj baihdaa namaa 2-3 daraalan yalagduulsan cham shig gariig namiin listees zailuulbal taarna
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.11.192.34)
    ЧАМАЙГ МАН-Д ХҮНДЛЭХ ХҮН БАЙТУГАЙ НОХОЙ Ч БАЙХГҮЙ ШҮҮ ЭНХТҮВШЭЭН ХҮҮХДЭЭ АЛБАН ТУШААЛД АВСАНГҮЙ ГЭЖ ЭЛИЙ БАЛАЙ ЮМ ЗОХИОХОО БОЛИ
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • Enkhtuvshin mundag uls turch (103.9.91.146)
    Enkhtuvshin darga bol jinhene uls turch hun. Ter shudarga,zarchimch,unen ugiig henees ch aihgui heldeg hun.iim ulc turch huruu daram tsuun bga n haramsaltai.
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.11.192.34)
    ЧИ НАМЫН ДАРГА БАЙХДАА МАН-ЫГ 2,3 СОНГУУЛЬД ЯЛАГДУУЛЖ, ӨР ШИРЭНД БАРИГДУУЛЖ, НАМЫН ДАРГА БАЙХДАА ГАНЦ УДАА Ч ГЭСЭН ХӨДӨӨ ОРОН НУТГИЙН АМЬДРАЛТАЙ ТАНИЛЦААГҮЙ, ЗӨВХӨН ДАРХАН ЯВАХДАА ЭХНЭР ХҮҮХЭДТЭЙГЭЭ АМАРСАН , НАМЫН БАГА ХУРАЛ ДЭЭРЭЭ НЭГ МУУ СУМЫН БӨХӨД МУУГАА ДУУДУУЛЖ БАГА ХУРЛЫН ГИШҮҮДИЙН ЭЛЭГ ДООГ БОЛЖ БАЙСНАА САНААРАЙ ! ЧИ ЯГ ЮУ ХИЙЖ ГИЙГҮҮЛСЭН ЮМ БЭ ? ЧИ ТЭР НАМЫН ЛИСТНЭЭС НЭРЭЭ ТАТААРАЙ ГЭЖ ЦААНА ЧИНЬ ОЛОН ЗУУН ХҮН ЭЛЭГЛЭЖ БАЙНА ЧАМАЙГ ЧИ ЯМАР НҮҮРЭЭРЭЭ , ЮУ ЧАДСАН ГЭЖ ХУДЛАА ИНГЭЖ БАЙГАА ЮМ БОЛИОРОЙ ЧИ
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.11.192.34)
    ЧИ НАМЫН ДАРГА БАЙХДАА МАН-ЫГ 2,3 СОНГУУЛЬД ЯЛАГДУУЛЖ, ӨР ШИРЭНД БАРИГДУУЛЖ, НАМЫН ДАРГА БАЙХДАА ГАНЦ УДАА Ч ГЭСЭН ХӨДӨӨ ОРОН НУТГИЙН АМЬДРАЛТАЙ ТАНИЛЦААГҮЙ, ЗӨВХӨН ДАРХАН ЯВАХДАА ЭХНЭР ХҮҮХЭДТЭЙГЭЭ АМАРСАН , НАМЫН БАГА ХУРАЛ ДЭЭРЭЭ НЭГ МУУ СУМЫН БӨХӨД МУУГАА ДУУДУУЛЖ БАГА ХУРЛЫН ГИШҮҮДИЙН ЭЛЭГ ДООГ БОЛЖ БАЙСНАА САНААРАЙ ! ЧИ ЯГ ЮУ ХИЙЖ ГИЙГҮҮЛСЭН ЮМ БЭ ? ЧИ ТЭР НАМЫН ЛИСТНЭЭС НЭРЭЭ ТАТААРАЙ ГЭЖ ЦААНА ЧИНЬ ОЛОН ЗУУН ХҮН ЭЛЭГЛЭЖ БАЙНА ЧАМАЙГ ЧИ ЯМАР НҮҮРЭЭРЭЭ , ЮУ ЧАДСАН ГЭЖ ХУДЛАА ИНГЭЖ БАЙГАА ЮМ БОЛИОРОЙ ЧИ
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.9.91.146)
    ene bol yu ch hiiij chadahgui jinhen nuguuu suganiii us chig nuhduuudiiin setgegdel bna daa muuusain yumnuuudiiig sain shuumjil Ta ene temtsel ugeee chuluutei hel demjij baina taniiig . ta shuuu demjij baina
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • үгэнд утга (122.201.21.3)
    намаа доош хийж иргэдийн итгэлийг хог дээр хаяж өөрсдийгөө өөд татах гэсэн гарууд л засагт гарна Суудлын хэнээ туссан гаруудын цуглаан болох засгийн газар хамгийн дорой өөдгүй сулбагар хуурамч засгийн газар байх болно Энэ засгийн газрыг хэн ч хүндлэхгүй урваач шарваачдын хамтлаг гэж л харна МАн өөрийгөө засагт уригдаж орсон дөвийлгөх гэсний хэрэггүй 12 онд ард түмэн хэнд итгэж хэнийг сонгосноо мартаагүй АН-ын баасыг түүх гэж өөрсдөө орилж чарлаж засагт орж ирлээ Тэхээр гоншигноод элдэв долоон юм ярихын хэрэггүй Энэ засгаас хэн хамгийн ихээр мөнгө унагааж угаах вэ гэдэг уралдаан л явагдана Түүнийгээ долларын ханш иргэдийн амьжиргаа үндсэн хуулийн өөрчлөлт гэсэн үгүүдээр халхлана АН-ын толгойлсон санаатай ч далдуур хэн нэгэнд тархиа базуулсан шоглоомын засгийн газар болно МАН-ын наанаа ихэрхэж ялархаж цаагуураа мөнгө хөрөнгө хумсалсан тоглоомын засгийн газар Бусад жижиг намуудын хувьд ялын засгийн газар болно доо дуртай дурууд эхнээсээ тодорчээ Ард түмэнд хайртай биш суудалд хайртай МАН-ыхан хөөрхий тодорч эхлэв шив Нэрийн хор нүүрний ***** болох юманд юундаа ч дурладаг юм болдоо зайлуул
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • зочдоос (122.201.21.3)
    Нэг нь ч боловч үг хэлж байгаа нь сайн. МАН үнэхээр хийморь лүндаагүй болсон нь үнэн. Тэр Хүрэлсүх хариуцлага хүлээнэ энэ тэр гээд байсан, яаж хүлээсэн юм, тэрний хүлээдэг юм гэж юу байхав нохойн *****. МАН ийм байдалтай байгаа нь угаасаа явуургүй болсоных. Дараагийн сонгуульд гордьлого байхгүйдээ,одоо хүмүүс шинэчлэгдсэн тоохгүй, дэмжигч хэдийгээ гомдоосон, хэсэг нь алга болсон, одоо өнчирсөн нам, эд өөдтэй юм хийхгүй ээ, харж л байгаарай.
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ялалтын баярыг угтаж Москва хотын аюулгүй байдлыг онцгой горимд шилжүүлэв
    9 мин
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
    21 мин
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
    24 мин
  • Ой, хээрийн гал түймрийн 70 орчим хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж байна
    41 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт ихтэй байгаа тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжлээрэй
    46 мин
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтын зар
    13 цаг 58 мин
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн гишүүний нээлттэй сонгон шалгаруулалтын зар
    14 цаг 4 мин
  • Ж.Энхбаяр: Нүүрсний экспорт 37.8 сая тонн, зэсийн экспортын хэмжээ 870 мянган тоннд хүрээд байна
    15 цаг 43 мин
  • Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа
    16 цаг 7 мин
  • “365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” арга хэмжээ боллоо
    16 цаг 9 мин
  • Олимпын таеквондогийн ААШТ энэ сарын 19-нд Улаанбаатар хотноо эхэлнэ
    16 цаг 28 мин
  • Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хууль тогтоолын төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүлэв
    16 цаг 53 мин
  • Сингапур улс үе тэнгийн дээрэлхэлт хийсэн хүүхдүүдийг "ташуурдаж шийтгэдэг" байх шинэ журам баталжээ
    18 цаг 47 мин
  • Нэгдүгээр тойрог зам ашиглалтад орсноор нийслэлийн дуу чимээний бохирдол 25.9 хувиар буурна
    19 цаг 19 мин
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
    19 цаг 56 мин
  • ГЕГ: Дизель түлшний импорт өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өсчээ
    20 цаг 26 мин
  • “Төслийн санхүүжилтийн эх үүсвэр, хөрөнгө оруулалтын боломж” хэлэлцүүлэг боллоо
    20 цаг 39 мин
  • Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    20 цаг 50 мин
  • Надад жаахан даруу зан байсан бол би төгс хүн байх байлаа
    21 цаг 12 мин
  • “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
    21 цаг 26 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Бекбосун Апсатаров Улаанбаатарт: «Бид Лондонгийн биржийг давсан, Канадын корпорацийг давсан, бид өөрийнхөө алтыг эргүүлэн авсан
  • СХД-ийн 16 настнууд "иргэний андгай" өргөлөө
  • “Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан өнөөдөр эхэлнэ
  • “Хувьсал” продакшн өнөөдөр үзэгчдэдээ БЭЛЭГ барьж байна
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК