Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 1 дүгээр гудамжинд нүхэнд хүн унасан байна, гаргаж өнгө үү гэсэн дуудлагыг өгснөөр нийслэлийн Аврах ангийн Аврах шуурхай салбарын бүлгийг очиход 41 настай, эрэгтэй согтууруулах ундааг хэтрүүүлэн хэрэглэсэн үедээ 2 метр орчим ухсан нүхэнд унасан байсныг шуурхай ажиллаж нүхнээс гаргаж дүүргийн цагдаагийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.Хоногийн хугацаанд гал түймрийн улмаас байшин 4, гэр 1, амбаар 1, машин 2, чингэлэг 2, хог 5 удаагийн дуудлагыг хүлээн авч шуурхай ажиллажээ.
Д.Ундрах /24tsag.mn/
























































