Татварынхны өөртөө урамшуулал болгож авсан мөнгөний талаар АТГ-ын Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Бат-Отгоноос тодруулахад "Татварын
ерөнхий газрын даргын 2013 оны 474 дүгээр тушаалаар баталсан “Үр
дүнгийн гэрээний биелэлтийн урамшууллыг захиран зарцуулах журам”-д
урамшууллын 60 хүртэлх хувийг тусгай санд төвлөрүүлэн захиран
зарцуулахаар зохицуулсан нь авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл
байдал бий болгосон байх тул уг шийдвэрийг хүчингүй болгуулахаар ажиллаж
байна. Нийслэлийн дүүргүүдийн Засаг дарга татварын албадын дарга нарын
байгуулсан үр дүнгийн гэрээгээр 2012, 2013 онуудын “татварын орлогын
төлөвлөгөөг давуулан биелүүлсний урамшуулал” болгож 4 тэрбум гаруй
төгрөгийг олгосон асуудлыг илрүүлэн олон нийтийн анхааралд хүргэлээ"
гэв. Тэгэхээр татварын байцаагчид 2 жилийн дотор 4 тэрбум төгрөг улсын төсвөөс өөрсдөдөө урамшуулал болгон авсан нь тодорхой болжээ.Д.Ундрах /24tsag.mn/

























































Сэтгэгдэл (2)