Аваргуудын лигийн хэсгийн сүүлийн тоглолтууд өнгөрсөн шөнө болж өнгөрлөө. Аваргуудын лигт сүүлийн жилүүдэд амжилт муутай тоглож буй Английн аварга Манчестер Сити клуб өнгөрсөн шөнө Италийн Рома клубын талбайд зочилж 2:0-ээр ялалт байгууллаа. Хоёр багийн аль хожил авсан нь дараагийн шатанд шалгарч үлдэх маш чухал тоглолт байсан. Хожил авсан Сити найман оноотой болж хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарлаа. Манчестер Сити клубээс Самир Насри болон Пабло Забалето нар гоолджээ. Харин Рома клуб Европа лигт хүч үзэхээр боллоо.























































