

Францын нийслэл Парис хотноо болсон Сотбисын /Sotheby’s/ дуудлага худалдаагаар Занабазар хийцийн хүрэл цутгамал 3.46 сая евро (4.3 сая орчим ам.доллар)-гийн үнэ хүрч зарагджээ.
Сотбисын дуудлага худалдаанаас “Ногоон Дарь эх” -ийн хүрэл цутгамалыг маш ховор үзмэр хэмээн үнэлж, 300 мянган евро хүрнэ гэж тооцоолж байсан аж.
1954 онд Парист Жан Клод Моро-Гобард гэдэг хүнээс худалдаж авсан ба анх авсан хүний үр удам нь одоо хүртэл эзэмшиж байгаа юм байна. Улаанбаатар хот дахь Богд хааны ордон музейд Дарь эхийн 23 хувилгаан дүр бүхий хүрэл цутгамал дүр байдгийг “Sotheby” компани хүрэл бурхны тайлбар дээр онцлон бичжээ.
Сотибайс аукционоор дэлхийн сонгодог хосгүй бүтээлүүийг худалдах явдал их байдаг бөгөөд гол төлөв захиалга өгсөн талын мэдээлэл нууц байдаг юм. Ямартай ч манай улсын талаас Өндөр гэгээний хурууны үзүүр нь хүртэл хөндий байдаг хөөмөл, цутгамал Дарь эхийн үнэлэгдэшгүй бүтээл хэрхэн ямар замаар Францад хүрч үнэлэгдэх болсон нь тодорхойгүй байна. Олон улсын урлаг шүүмжлэгчид Занабазарыг Азийн Микеланжело гэж өргөмжилдөг.

18-19-р зууны Монголын хүрэл цутгамалуудад Занабазарын үзэл, сургаал нэвт шингэсэн байх нь түгээмэл юм. Тиймээс Занабазараас уламжлалтай Монголын цутгамалууд Парис хотын музейд хадгалагдаж байгаа талаарх дээрх эх сурвалжид дурджээ. Тухайлбал, Доржийн Дашбалдан, Жиль Бегин нарын гайхамшигт уран баримлууд хадгалагдаж байгаа гэнэ.

























































Сэтгэгдэл (6)