“Шинэ үе” продакшны залуу жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нар хоорондоо
маргалдсаны улмаас нэгэн рүүгээ буцлам халуун ус цацаж гэмтээсэн хэрэг
гарсан. Улмаар анхан шатны шүүх хурлаас Ц.Алдармаад 7
жилийн ял оноосон. Харин Давж заалдах шатны 10 дугаар шүүхээс Ц.Алдармаа, Д.Оюунтуулд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан.
Энэ бүхний дараа Д.Оюунтуул БНСУ руу хагалгаанд орохоор явж, Ц.Алдармаа Хорих 461 дүгээр ангидаа үргэлжлүүлэн хоригдож байсан. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Ц.Алдармаа батлан даалтад гарсан талаар албаны эх сурвалж мэдээллээ.
Д.Ундрах /24tsag.mn/

























































Сэтгэгдэл (6)