“Ноёд” группын ерөнхийлөгч Г.Буяндорж нарын зургаан хүнд холбогдох хэргийг шүүх хурал Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд үргэлжилж байна. Шүүх хурал хэдийд дуусах нь тодорхойгүй байна.Уг хэргийн шүүх хурал өнгөрөгч наймдугаар сард Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд хоёр өдөр үргэлжилж, шүүх бүрэлдэхүүн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, дахин нягтлах шийдвэрийг гаргасан.
Прокурорын байгууллагаас Г.Буяндоржийг Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс баяжмал авч өгөх нэрээр БНХАУ-ын иргэдээс 1,2 сая ам.доллар залилсан, иргэн С.Билэгтээс "Ноёд констракшн" компаниа эргүүлэн авах гэж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн зэрэг хэрэгт сэжиглэж, шүүгдэгчээр татаад байсан юм.
Д.Ундрах /24tsag.mn/
























































