2014 оны 12 сарын 11 –ний өдөр “Улс төрд шинэ манлйлагч” төслийн оролцогч залуусын хувьд тун хариуцлагатай өдөр байв. Учир нь залуус хоёр сар үргэлжилсэн манлайлагчийн тусгай хөтөлбөрийн явцад юу сурч мэдсэнээ дүгнүүлэн шалгалт өгч, амжилттай суралцсаны батламж Сертификат гардан авсан юм.Манлайлагч залууст UBS телевизийн уран бүтээл хариуцсан дэд захирал Ж.Баяр, Удирдлагын Академийн дэд Захирал, Доктор профессор М. Мөнхболд, “Либерал Хаус” бодлогын судалгааны хүрээнлэнгийн төслийн Ерөнхий зохицуулагч Ө.Шижир нарбаяр хүргэн сертификат гардууллаа. Залуусыг төлөөлөн оролцогч П.Гандолгор, Б.Амарсанаа нар энэ үеэр үг хэлсэн юм.
“Гадны оронд магистрын зэрэг хамгаалан сургууль төгсөхдөө ийм сэтгэл өндөр байсангүй. Учир нь тухайн улсын төрийн дууллыг сонсч байснаас Монгол улсынхаа төрийн дууллыг сонсон сэтгэл огшиж байсангүй ” хэмээн П.Гандолгор хэлсэн юм. Хэдийгээр танилцаад удаагүй ч арван жил хамтдаа сурсан юм шиг ойртон нөхөрлүүлсэн төсөлдөө баярлалаа. Энд сурч мэдсэн бүхнээ амьдрал дээр гараад хэрэгжүүлнэ, салбар бүртээ манлайлж яваа залууст цаашид ч хэрэг болохуйц маш үр дүнтэй системтэй мэдлэг энэ хугацаанд олж авч чадлаа хэмээн тэд ярьж байна. Удахгүй төслийн дөрөвдүгээр шатны шалгаруулалтад шилдэг 30 залуу тунаж үлдэнэ. Харин тохой нийлүүлэн хичээлд сууж, хамтдаа төсөл саанаачлан хэрэгжүүлсэн залуус хэзээ ч мартагдашгүй анд нөхөд болон цаашид ч мөр зэрэгцэн эх орныхоо хөгжлийн төлөө хамтдаа зүтгэх болно. Манлайлагч залуус хоёр сарын хугацаанд 320 цагийн 46 төрлийн хичээлд суусан байна.
























































