Нийслэлийн цагдаагийн газраас гаргасан мэдээгээр 2014 оны эхний 11 сарын
байдлаар нийт 59617 хүн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж зөрчил
гарган эрүүлжүүлэгдсэн байна. Хэдийгээр 21 нас хүртлэх хүнд архи
согтууруулах ундаагаар үйлчлэхгүй гэсэн хуультай ч эрүүжүүлэгдсэн
хүмүүсийн долоо нь ЕБС-ийн сурагч байсан нь энэ хууль амьдрал дээр
хэрхэн хэрэгжиж байгааг харуулж буй. Мөн эрүүлжүүлэгдсэн хүмүүсийн 533
нь эмэгтэй, 316 нь 18 хүртэлх насны, 312 нь оюутан байжээ.























































