Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтний эрч чангарна. Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн нутгийн ихэнх, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор 23-28 хэм, Идэр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн байна.УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун хойноос 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 14-16 хэм хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатйарт: 16 хэм хүйтэн, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурч байгаад өснө.
























































