Улсын хэмжээнд ял эдэлж буй хоригдогсдын 1800 орчим нь буюу 28.5 хувь нь бага боловсролтой ажээ. Бичиг үсэг огт мэдэхгүй хүмүүс ч цөөнгүй. Тиймээс албан бус боловсролын “Гэгээрэл” төв, зарим дунд сургуулиудтай хамтран бичиг үсгийн боловсрол олгох сургалтанд хоригдож буй бичиг үсэггүй хүмүүсийг хамруулж эхэлжээ. Энэ онд хоригдож 232 хүнийг сургаж, ар гэртээ захидал бичих, өөрийн хүссэн мэдээллээ ном, сониноос унших, цаашид сурч боловсрох боломж олгосон байна.























































