Шүүгч нарын нэр төрд халдсан, шүүхэд хөндлөнгөөс нөлөөлөхийг завдсан гэдэг үндэслэлээр О.Магнайг шалгуулах гэж байгаа талаар ШЕЗ-өөс мэдээлж байсан. Тэгвэл Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгч нь С.Төмөрбаатар О.Магнайг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст өгчээ.Түүнийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс байнга дуудаж мэдүүлэг өгөхийг шаардаж байгаа бөгөөд тэрбээр нэг ч очоогүй тухайгаа мэдээллээ.
Энэ талаар О.Магнай “Аравдугаар сарын 14-ний өдөр хэвлэлийн хурал хийсэнтэй холбогдуулаад Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгч С.Төмөрбаатар гэж нөхөр намайг цагдаад өгсөн. Тэр намайг дарамталсан гээд хэрэг үүсгүүлсэн байсан. Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэсээс намайг байнга дуудаж байна. Би хэвлэлээр шүүхийг шударга бай гэж хэлсэн нь дарамталсан болдог бол ялаа үүрье гэж хэлсэн. Эхлээд банкныхаа нөхөдтэй уулз гэж цагдаад хэлсэн. Би цагдаа дээр очоогүй. Очих ч шаардлага байхгүй гэж үзэж байна. Мөнгө төгрөгтэй хүмүүсийн гар хөл болж хууль хүчний байгууллага ажиллаж байгаад харамсаж байна” гэв.
Д.Ундрах /24tsag.mn/

























































Сэтгэгдэл (3)