Сууц өмчлөгчдийн холбооны ерөнхийлөгч нь УИХ-ын гишүүн Д.Арвин. Сууц өмчлөгчдийн холбоо гэж төрийн бус байгууллагуудыг хянадаг сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл гэж байгуулагдсан. Өнөөх Дээд зөвлөл нь Сууц өмчлөгчдийн холбооноосоо татвар авдаг. Нийт 568 сая төгрөг авсан байдаг байна. Өөрөөр хэлбэл, сууц өмчлөгчдийн холбооноос мөнгө авч байна гэдэг иргэдээс авч байна гэсэн үг юм. Тэгвэл энэ асуудлыг ШӨХТГ-аас шүүхэд өгчээ. Шүүхэд өгөхөд УИХ-ын гишүүн Д.Арвин “Бид татвар авахаа болилоо. Сууц өмчлөгчдийн холбоог татан буулгая” гэдэг санал тавьсан байна. Ингээд ШӨХТГ-аас эвлэрлийн гэрээ байгуулжээ. Гэтэл 2013 оны долдугаар сарын 3-нд байгуулсан эвлэрлийн гэрээгээ зөрчиж, Сууц өмчлөгдийн холбооны дээд зөвлөл дахин мөнгө хурааж эхэлсэн байна. Тиймээс ШӨХТГ-аас Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийг дахин шүүхэд өгөхөөр болжээ.Д.Ундрах /24tsag.mn/

























































Сэтгэгдэл (2)